|
|
...бусад |
| |
“Эрдэм Мэдлэг-Үлгэрийн ордон” сургалт-чөлөөт цаг- тоглоомын өрөө /2009-09-30
|
| |
Бидний энэ удаагийн тусламжийн ажил ньМонголын Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн оюуны хөгжилд хувь нэмэр оруулах түүнчлэн чөлөөт цагаа өнгөрөөхөд нь туслах зорилготой байна.
ЭНЭШТ ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий тойм танилцуулгыг түүнчлэн яагаад бид тэнд туслах шаардлагатай болохыг тайлбарлая.
ЭНЭШТ ийн Хүүхдийн эмнэлэг нь Монгол Улсын 21 аймаг, 365 сум, Улаанбаатар хотын 6 дүүргээс өвчтэй болон онош тодруулах шаардлагатай бүх хүүхдүүдэд өдөр шөнийн 24 цагт үйлчилдэг Монгол Улсын хамгийн том хүүхдийн эмнэлэг юм.
ЭНЭШТ ийн Хүүхдийн эмнэлэг нь амбулатори,тасаг гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх ба амбулаторид нарийн мэргэжлийн эмч нар өдөрийн цагаар онош тодруулж,эмчилгээ хийдэг юм байна. Хүүхдийн эмнэлэгийн 16 тасаг,420 орчим ортой,тасаг бүр дунджаар 22-24 өрөөтэй, өрөө бүр 2-6 ортой.Нэг тасагт тасгийн эрхлэгч 1,Зөвлөх эмч 1, 6-8 их эмч,нижгээд сувилагч,асрагч нар өдөр шөнийн ээлжинд ээлжлэн ажилладаг юм байна.
ЭНЭШТ ийн Хүүхдийн эмнэлэгийн дарга Ш.Энхтөртэй уулзахад биднийг их уриалагхан хүлээн авч,өөрийн биеэр дагуулан эмнэлгйинхээ гадна, дотно талыг танилцууллаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж аппарат хэрэгслийн хувьд америкийн нэгдсэн улсын төсвөөр шинэчлэх гэж байгаа ба бараг бүх эмч нар нь эрдмийн зэрэгтэй, ажилдаа эзэн болсон,нэр хүндтэй хүмүүс байдаг юм байна. Ш.Энхтөр гуай Эмнэлгийнхээ гадна талын тохижилтонд санаа зовж байгаагаа ярьж,хүүхдийн тоглоомын талбай,өвчтөнгүүдийн сууж нарладаг сүүдрэвчтэй сандалууд,таримал модтой талбай гэх мэтчлэн байх естой - байхгүй байгаа зүйлүүдээ ярьж байлаа.
Хүүхдийн эмнэлэгийн дотор талын тохижилт бас туйлын доод түвшинд байлаа. Хүүхдийн эмнэлэгт хэвтэх дундаж ор хоног нь 6-100 ,бөөрний ба зүрх судасны тасаг нь 100-с олон хоног хэвтэн эмчлүүлдэг ба ихэнхи архаг өвчтэй хүүхдүүд давтан эмчлүүлдэг.Энэ нь өвчтэй хүүхдүүдийн маань 2 дахь гэр болсон эмнэлэг нь хүүхдүүдийн маань хувьд чөлөөт цагаа өнгөрөөх чухал газар ба энэ газарт манай ирээдүй болсон хүүхдүүдийн маань сурах үйл хэрэг нь тасалдах ёсгүй билээ.Одоогийн байдлаар ЭНЭШТ ийн Хүүхдийн эмнэлэгт нэг ч сургалтын өрөө байхгүй байгаа ба 2 жилийн өмнө нэг гадаад эмэгтэй мэдрэлийн тасагт тоглоомын өрөөг тохижуулж өгчээ.
Бид энэ оны 12 сарын 31 багтаан Мэдрэлийн тасагт“Эрдэм Мэдлэг” сургалтын чөлөөт цагын өрөө, 2010 оны 2 сарын 31нд Мэс Заслын Тасагт “Эрдэм Мэдлэг-Үлгэрийн ордон” сургалт чөлөөт цаг тоглоомын өрөө, 2010 оны 2 сарын 31нд Бөөрний Тасагт “Эрдэм Мэдлэг-Үлгэрийн ордон” сургалт чөлөөт цаг тоглоомын өрөөнүүдийг тус тус тохижуулж өгөхөөр тасгийн эрхлэгч нартай нь гэрээ хийлээ. Гэрээний эхийг хавсаргав.
Хүүхдийн хэвтэн эмчлүүлж байгаа өрөөнүүдийн тохижилт ч бас их доод түвшинд байна.Өрөөнд ор, жижиг түмбүүшиг 2-оос өөр юу ч байхгүй байгааг та бүхэн харж болно. Зөвхөн Мэс Заслын тасагт 4 өрөөг хувь хүмүүс тохижуулж өгчээ.Монголд байдаг баян бололцоотой хүмүүсийн ихэнхи нь хүүхдээ өвдөхлөөр Хөх Хот юм уу гадаадад эмчлүүлдэг болохоор монголын хүүхдийн эмнэлгийнхээ гадаад,дотоод тохижилттонд анхаарал тавихгүй байгаа тухай Ш.Энхтөр гуай ярьж байлаа.
|
|
|