|
|
...бусад |
| |
ЧИ өнөөдрийн ЗАЛУУ хүн МӨН үү? БИД ийм БАЙЖ чадах УУ? /2010-05-17
|
| |
|
Тиймээ би өнөөдөр надтай л адил Монгол улсаар овоглон, надтай л адил амьдралаа авч явахын төлөө хаа нэгтэй, хэн нэгэнд биеэ үнэлэн, надтай л адил эх орноо хуруун чинээ ч болов хөгжүүлчих юмсан гэж бодож байгаа залуучууд та бүхэнд хандаж бичих гэсэн юм.
Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдарч байна уу? амьдрахын төлөө мөнгө олж байна уу?
Гарч чадахгүй болохоороо Монголд амьдраад байна уу? Гараад явчихвал хэн үлдэж эх орныг минь хөгжүүлэх билээ хэмээсэн сэтгэлээр энд махийгаад байна уу?
Танд хэн нэгэн санаж сэдээгүй сайхан санаа байна уу? Хэрэв байгаа бол та түүнийгээ Монгол улсын хөгжилд хэрэгтэй гэж бодоод хэрэгжих магадлалыг нь тооцож байсан уу? Тооцож байсан бол түүнийхээ төлөө ямар нэг хүн амьтан, эрхтэн дархтанд цухуйлгаж байсан уу?
Та ер нь эцсийн эцэст энэ орчлонгоос явахдаа ямар ул мөр, өөрчлөлт шинэчлэлт үлдээх гэж байгаадаа анхаарал тавьж байсан уу?
Таны амьдралын цагаан нь их үү? хар нь их үү?
Гээд л асуугаад байвал мөн ч их асуух зүйлс байна. Магадгүй та энэ асуултуудаар өөрийгөө цэгнэх хэдхэн хормын цаг гаргаарай. Ер нь өөрийгөө цэгнэж байх үедээ хүн "ГЭГЭЭРДЭГ" юм гэнэ билээ шүү.
Тэгэхээр ийм байна. Дээр өгүүлсэн манай найз бид хоёрт л гэхэд асар олон сайхан санаа "булшлагдаад" байж байх жишээтэй. Гэтэл бид энэ сайхан санаануудаа яагаад ажил хэрэг болгох тал дээр анхааран "сарвалзахгүй" байна вэ?
Миний юмыг хүн булаачихна гэсэн "аминчирхал" уу? Надад ямар ч ашиггүй юм чинь гэсэн "хэнэггүйтэл" үү? Энийгээ зөв замаар явуулж байгаад нэг юманд хүрчих юмсан гэсэн "Амбиц" уу? Хаашдаа л энэ юм болохгүй дээ гэсэн "Үхээнц" үзэл үү? Аль нь таныг сайхан санаагаа сайн үйлс болгон нийтийн эрх ашгийн төлөө зарцуулахад тань саад болоод байна.
Манай залуучууд дотор нэг гэр бүлийг бус нэг албан байгууллагыг тэр ч байтугай бүхэл бүтэн хот, улсыг ч өөрчлөх хэмжээний сайхан санаанууд бараг бэлэн "төсөл" болчихсон хэвтэж байна. Энийг л ажил болгох хэрэгтэй байна даа.
Ингэхийн тулд мэдээж бас ч үгүй хугацаа, хөрөнгө мэдээж сайн АРГА хэрэгтэй болно. Хамгийн гол нь аль аль талаасаа "миний, чиний" гэсэн амбийцаа давж гараад улс орны минь хөгжлийн төлөө шүү гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээс хандах "ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ" үзэл л чухлаас чухал байна.
Та ийм байж чадах уу? Хэрэв чадна гэж бодож байвал тун удахгүй бидний хийх ажилд нэгдээрэй. Бид таны санааг "ЧУЛУУ" болтол нь түрж, чирж, хүлхэж, өнгөлж, өнхөрүүлж, өргөж гүйх болно.
Эцсийн эцэст энэ улс орон зөв замаар хөгжиж гэмээнэ та, би, бид, бидний үр хүүхэд л үе удмаараа жаргана шүү дээ.
Та өнөөдрийн залуу хүн мөн үү? Хэрэв мөн бол та ч гэсэн бидний харж байгаа өнцгөөс хараарай.
Бид хамтдаа хийж, бидний үед л ЭХ ОРОН минь зөв замаараа хөгжих ядаж хөгжиж эхлэх хэрэгтэй байна шүү найзуудаа.
Санал сэтгэгдлээ доор харамгүй бичицгээгээрэй. |
|
|
|