|
|
...бусад |
| |
2010 оны 1 сарын 25 нд Их Британи дахь Монголчуудын Оюуны Бүтээлч Залуучуудын Клубын чөлөөт уулзалт ярилцлага болж өнгөрлөө /2010-02-02
|
| |
|
2010 оны 1 сарын 25 нд Их Британи дахь Монголчуудын Оюуны Бүтээлч Залуучуудын Клубын чөлөөт уулзалт ярилцлага болж өнгөрлөө.Нийт 20 гаруй монгол залуучууд оролцон Их Британи дахь Монголчуудын Оюуны Бүтээлч Залуучуудын Клубын дүрэм,зорилго,цаашид зохиох ажлуудаа ярилцав.Чөлөөт ярилцлаганд зориулж Б.Буянбат “Үгний үнэ цэнэ”,Э.Одонгэрэл “Монгол Улсад бидний оюуны хөрөнгө оруулалт зайлшгүй болох нь”,Б.Мөнгөнтуяа “Бэрхшээлийг даван амжилтанд хүрэх зам” сэдвүүдээр чөлөөт ярилцлага өрнүүлж санал онолоо солилцов.
Их Британи дахь Монголчуудын Оюуны Бүтээлч Залуучуудын Клубын зорилго
бол Их Британид ажиллаж, амьдарч байгаа залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх,харилцан туслах түүнчлэн эх орондоо оюуны болон материалын хөрөнгө оруулалт оруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах олон нийтийн байгууллага юм.
Бидний цаашдын ажилаа 3 чиглэлтэй явахуулахаар харилцан тохиролцлоо.Үүнд:
1.Клубын гишүүдийн чөлөөт цагийг өнгөрүүлэхэд зориулж зохиогдох ажлууд
• Үдэшлэг,диско,нийтийн бүжиг зохиох
• Уулзалт, чөлөөт ярилцлага зохиох
• Хамт олны амралт,чөлөөт аялал зохион байгуулах
• Үзвэр үйлчилгээ үзэх
• Бие,биендээ заах өдөр.Ж:хоол хийх,нэхэх,эсгий урлал,хөвөн тоглоом .г. м
• Монгол өргөн дэлгэцийн кино үзэх
2. Сургалт зөвлөгөө зохион байгуулах
• Хуулийн зөвлөгөө
• Эрүүл мэндийн зөвлөгөө
• Англи хэлний сургалтууд, шалгалтанд бэлдэх зөвлөмж
• Монгол хэлний сургалтууд ,хүүхдүүдэд болон өсвөр насныханд
3.Монгол Улсад оюуны хөрөнгө оруулах
Сургалтын материал,нийтлэл,өгүүллэг,илтгэл судлал , шаардах хуудас ,шаардлагатай хуулийн орчуулага,хууль эрх зүйн зөвлөмж бэлтгэх.Эдгээр бэлтгэсэн материалаа Монголын засгийн газар,хууль эрх зүйн эрх барих газар,Их дээд 10 жилийн сургалтанд оруулах мөн Монголын болон бусад мэдээллийн хэрэгсэл,вэб сайт,сонин хэвлэлд нийтлүүлэх
• Зан харьцааны тухай. Жолооны курсийн дүрмийн шалгалтаас орчуулах
• Амьдралын ухаан,өдөр дутмын амьдралд биеэ авч явах
• Их Британий бизнес эрхлэлтийн хууль эрх зүйн орчинг Монголтой харьцуулж түүнээс монголын орчинд тааруулан хэрэгжүүлэх тухай
• Гадаад дотоодын эрдэмтэн,мэргэдийн шилдэг бүтээлүүдийг танилцуулах
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglcharity.com авна уу. Утас 07766588058, 07786367055, 07796791656
|
|
|
|