|
|
...бусад |
| |
Хvvхдээ гудамжинд гаргасан эцэг, эхчvvдэд шийтгэл ногдуулдаг больё. /2010-07-03
|
| |
Хараа хяналтгvй хvvхдийн тоо зуны цагт цєєрдєг –
Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Зайсан дахь хvvхдийн халамж vйлчилгээний тєв буюу бидний нэрлэдгээр Хvvхдийн хаяг тогтоох тєвд хоёр охин, 16 хvv нийт 18 хvvхэд амьдарч байна. Уншигч Танд магадгvй энэ тоог хараад эцэг, эхчvvд хvvхдээ хаях нь багасч гэсэн эерэг бодол тєрєх байх. Гэвч тийм биш бололтой. Угаас хараа хяналтгvй хvvхдийн тоо урин дулаан зуны цагт багасдаг гэнэ. Учир нь энэ улиралд хvvхдvvд орон нутгийг зориод зогсохгvй байгалийн хоёрдогч тvvхий эд болох самар, жимс тvvхээр явдаг байна. Зарим нь ийм аргаар мєнгє олдог бол нєгєє нэг нь аялал жуулчлалын бvсэд жуулчид бараадан амьдрах ч нь бий. Ингээд сэрvv орох цаг буюу есдvгээр сарын сvvлч, аравдугаар сарын эхээр нийслэл орон гэргvй, тэнэмэл гэх тодотголтой хvvхдээр дvvрч тvvгээр зогсохгvй тус тєвд багтаж шингэх зайгvй шахам бєєгнєрєл vvсдэг аж. Тус тєвд тvр амьдарч буй 10 настай Г-тэй уулзахад "Гэртээ харимаар л байна. Даанч гутал байхгvй" гэв. Тэрбээр гадуур тэнээд хоёр, гурван жил болж байна. Зvгээр л гадуур явмаар санагдаад гараад ирдэг гэж ярьсан ч дараа нь "Аав архи уугаад, ээж намайг тоохгvй болохоор аргагvйн эрхэнд гэрээсээ явсан. Заримдаа гутал тослоод, мєн сонин зараад жаахан ч болов мєнгє олдог байсан. Гэхдээ ихэнхийг нь томчуул булаачихдаг. Хэдий сургуульд явж vзээгvй ч сурах юмсан гэж их мєрєєддєг. Энд ирээд арав л хонож байна. Гэсэн ч ээж ирж авахгvй юм. Уг нь би гараад явбал гэрээ олчихно л доо. Даанч гутал байхгvй юм. Магадгvй ээж завгvй болоод л намайг авч чадахгvй байгаа байх" хэмээн єгvvлсэн.
Тус халамжийн тєвд ирээд хамгийн их удсан буюу 2-3 cap болсон нь Дашжамц. 16 настай тэр¬бээр уг нь ах, эгчтэй єнєр єтгєн айлын отгон хvv юм билээ. Гэвч тvvний ярьснаар бол гэрийнх нь тvvнд таалагддаггvй гэнэ. Иймээс ч тэрбээр байсхийгээд л "Гадуур явах гоё. Гэрийнхэн маань ч намайг хайж ирдэггvй. Тэр нь ч дээр биз дээ. Би угаасаа явахгvй" гэх юм.
Єнгєрсєн євлийн зудад малаа бараад хот уруу орж ирсэн айл єрхийн хvvхдvvд гудамж талбайд ихээр сэлгvvцэх болсон нь "тэнэмэл" гэх тодотголтой хvхдvvдийн тоог улам ихэсгэжээ. Тэдний 83-84 хувь нь хєвгvvд, 13-14хувийг охид эзэлдэг байна. Ер нь нийслэлийн хэмжээнд хараа хяналтгvйгээр 2-10 жилийн хугацаатайгаар тэнэмэл амьдралаар амьдарч буй 119 хvvхэд бий. Хотын хэмжээнд он гарснаас хойш энэ тєвд давхардсан тоогоор 531 хvvхэд бvртгэгджээ. Тус тєв ирсэн хvvхэд болгонд хувийн хэрэг нээж тvvнийхээ дагуу судлахад дийлэнх нь хоёр ба тvvнээс дээш удаа ирсэн байжээ. Хvvхдvvд тэнэмэл амьдралыг сонгоход нийгмийн байдал, архидалт, гэр бvл салалт зэрэг хэд хэдэн хvчин зvйл нєлєєлдєг гэнэ. Нєгєєтэйгvvр хараа хяналт¬гvйгээр гудамжинд тэнэж яваа хvvхдvvдийн 50-иас илvv хувь нь PC тоглоомд донтсоноор ар гэрээ орхидог байна. Єнєєдрийн байдлаар нийслэлд нийт 392 PC тоглоомын газар байдаг. Хэдийгээр энэ газруудыг тухайн дvvрэг, орон нутгийн цагдаагийн хэлтсээс хяналт шалгалт хийж vйлчилгээ явуулах эрхийг нь хасдаг ч хvvхдvvдийг хараа хяналтгvй тэнэмэл болгоход эдгээр нь гар бие оролцсон хэвээр байгаа нь нууц биш.
Тэр тусмаа Сонгинохайрхан, Баянзvрх, Чингэлтэй зэрэг дvvрэгт энэ байдал хараа хяналтаас гарч гудамжинд амьдардаг хvvхдvvдийн 50-60 хувийг энэ дvvргvvдийн хvvхдvvд эзлэх болжээ. Хvvхэд гудамжинд гарах дараагийн нэг том шалтгаан нь эцэг, эхийн анхаарал халамж сулаас болдгийг тус тєвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана єгvvлсэн юм. Уг нь vр хvvхдээ хараа хяналтгvй орхих буюу гуйланчлал, тэнvvчлэлийн байдалтайгаар амьдруулсан эцэг, эхэд хариуцлага хvлээлгэх тухай Эрvvгийн хуульд заасан.
Тэр байтугай 30-50 хоног баривчлах зvйл заалт ч бий. Даанч цаасан дээр хараар бичсэн энэ заалт хэрэгжих нь ховор хэмээн тэрбээр єгvvлнэ билээ. Анхаарал татсан єєр нэг зvйл нь энд ирсэн хvvхдvvдийн дунд тєрсний гэрчилгээгvй хvvхэд цєєнгvй. Хэний хэн, хаана тєрсєн, хэдэн настай, харъяалагдах хаяг нь тодорхойгvй єнєєг хvрсэн энэ хvvхдvvдэд хэн анхаарал тавьж, vvнийг хэн шийдвэрлэх нь ч тодорхойгvй хэвээр байсаар. |
|
| Comment |
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /home/mglma0/public_html/mglcharity/setgegdel.php on line 18
|
No Comment |
|
|
|