|
|
...бусад |
| |
Гадаадад амьдарч байгаа Монголчуудын анхдугаар хуралдай амжилттай болж өнгөрлөө. /2010-07-02
|
| |
Их Британы Оюунлаг Бүтээлч Залуучуудын Клуб нь “Гадаадад амьдарч байгаа Монголчуудын Анхдугаар Хуралдай”-г Лондон хотноо амжилттай зохион байгууллаа.Гадаадад амьдарч байгаа Монголчуудын хуралдай хийж буй зорилго бол бид өөрсдийн амьдаран сууж байгаа болон дэлхийн хөгжингүй орнуудын туршлагыг судалж түүнээс Монгол эх орноо хөгжүүлэхэд өөрсдийн дуу хоолой,үйл ажилагааг нэгтгэхэд оршиж байсан билээ. Энэ ч утгаараа манай хуралдайг дэмжиж нийт 100 гаруй емайл мессеж Монгол, Их Британи, Япон, Америк, Солонгос, Швед, Герман, Итали, Испани, Канад зэрэг орнуудад амьдардаг Монголчуудаас ирлээ.Өнөөдрийн манай анхдугаар хуралдаанд нийт 10 гаруй оронд амьдардаг 100 гаруй Монголчуудаас биечлэн болон он-лайнаар оролцлоо.
Уг хуралдайг зохион байгуулагч Э.Одонгэрэл “Хууль эрх зүй” нээлтийн үг хэлж, илтгэл тавьсанаар эхэлсэн бөгөөд Г.Ичинхорлоо “Хөрөнгө оруулалт”, Э.Эрдэнэчимэг ”Боловсрол”, Б.Буяанбат “Монголчуудад хүргэх тусламж” гэсэн сэдвүүдээр тус тус өөрсдийн илтгэлүүдээ тавьлаа. Уг илтгэлүүд дээр хүмүүс өөрсдийн санал бодлоо солилцож, харилцан сонирхолтой ярилцлагууд хийгдлээ.
Ирсэн майл захидлуудыг товчилбол 98% нь манай хуралдайныг дэмжиж, бидэнд улам их амжилт хүсч,биднээс улам их санаачлагатай ажил хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байгаа нь энэхүү хуралдайг зохион байгуулж байгаа бидэнд их урам зориг өглөө.
Манай хуралдайнд зориулж ирүүлсэн “Дуудлага” шүлгэнд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Энэхүү шүлэг нь бидний хуралдайн зорилгыг бас тодорхоой хэмжээгээр харуулж өгсөн гэж бодож байна.
Шүлгийн зохиогч Должинжавын Оюундэлгэр “Сэтгүүлч,утга зохиолын ажилтан “ мэргэжилтэй
Дуудлага
Дэлхийгээр нэг тарсан Монголчуудаа дуудмаар байна
Дэндүү их зовсон газар шороо чинь уйлж байна
Тарааж хаясан ард түмнээ буцааж нэг цуглуулмаар байна
Тартагтаа тулсан эх орноо харийнхнаас булааж авмаар байна
Даварсан түшмэд газраа барьцаалж эхэллээ
Ядарсан ардууд гудамжинд гарч үлдлээ
Монголын баялаг дэлхийн зах дээр толгой цохиж байхад
Модоо барисан түмэн олон минь хог дээр амьдарч байна
Дэлбийсэн хар дотортонгууд элээ шиг цуглаж
Дээдсийн минь алтан шарилыг хөндөж байна
Бурхад чуулдаг газар чөтгөр хэлээ гаргаж
Бузарлаж дууслаа эх орныг минь
Ухаагүй газар, аваагүй алт гэж алга байна
Угаадсаа гол мөрөнд минь асгаж байна
Ширгэсэн сайран дээрхи лус хилэгнэж
Ширэнгэн ой мод шатаж дуусч байна
Эзэнгүй төр,эзгүй нутгийг элэг барьж
Эздийх нь улаан нүүрлүү нулимж байна
Угаасаа цөөхөн хэдэн Монголчууд
Улдаж байна энэ цөвүүн цагт
Дэлхийгээр нэг тарсан Монголчуудаа дуудмаар байна
Дээвэр дороо нэгдэж хүчээ нэг үзмээр байна
Тарааж хаясан ухаанаа буцааж нэг цуглуулмаар байна
Тамаа цайсан газар шороогоо ганцхан удаа авармаар байна.
Өнөөдөр Ардчилсан нийгмийн үед бид үг хэлэх болон хуралдах эрхтэй. Мөн түүнчлэн олон мянган жилийн түүхтэй Монгол улс маань бидний болон үр хүүхдийн минь бахархал юм.
Бид бүгд Монголын эдийн засгийн хэцүү байдал, улс төрийн ялзралын тухай мэдэж байгаа. Энэ тухай телевизор, радио, сонин сэтгүүл болон интернетеер хангалттай шүүмжилж , ярьж байгаа боловч харамсалтай нь Монголд өнөөдөр өөрчлөгдсөн зүйл байхгүй байсаар байна. Энэ бүгдийг өөрчлөх гэж бид энэ хуралдайг хийж байгаа билээ. Уг хуралдайд ирсэн санал болон, дэвшүүлсэн саналууд, илтгэлүүд гээд бүх зүйлийг бид ном болгон гаргахаар зэхэж байгаа бөгөөд удахгүй та бүхэнд вэб дээр байрлуулж хүргэх болно.
Монгол орныхоо төлөө урагшаа залуусаа. |
|
| Comment |
Warning: mysql_num_rows(): supplied argument is not a valid MySQL result resource in /home/mglma0/public_html/mglcharity/setgegdel.php on line 18
|
No Comment |
|
|
|